Япон сургуулийн хүүхэд хөгжүүлэх арга: ТҮЛХҮҮР 9 ЧАДВАР

Япон сургуулийн хүүхэд хөгжүүлэх арга: ТҮЛХҮҮР 9 ЧАДВАР
Японы бага сургуульд сурсан монгол хүүгийн сторигоор дамжуулан япон сургуулийн хүүхэд хөгжүүлэх арга барилаас хуваалцах, хаана ч хэрэгжүүлж болох арга замыг санал болгосон ном. Хүсэл мөрөөдөлдөө хүрч, өөрийн амьдралын замналаа бүтээхэд тус болох 9 чадвар, тэдгээр чадварын суурийг тавих 51 зүйлийг онцолсон.
Эцэг эх, асран хамгаалагч, багш нар, иргэдэд зориулсан. Хүүхдүүд хамт уншсан ч болно.
Үндсэн 3 хэсэг, 9 бүлэгтэй
Бүлгүүд:
1. Зорилго дэвшүүлэх, төлөвлөх нь
2. Өөрийгөө танин мэдэх оролдлого хийх нь
3. Бусадтай харилцах нь
4. Эрүүл амьдралын дадал хэвшүүлэх нь
5. Бие дааж чадах зүйлээ хийх нь
6. Багаар ажиллах чадвар ба бүтээлч байдал
7. Мэдээллийг ойлгох ба асуудлыг олж харах
8. Мэдээлэл цуглуулах ба асуудлыг ойлгох
9. Шийдэл дэвшүүлэх ба илэрхийлэх
Япон сургууль нь заах, сургах гэхээсээ өөрсдөөр нь хийлгэхийг зорьж, тэвчээртэй чиглүүлж, тууштай дэмждэг ажээ. Энгийн мэт даалгаврынх нь цаана олон үнэ цэн шингэсэн байдаг нь япон сургуулийн ноу-хау гэлтэй. Тэдгээр энгийн боловч үнэ цэнтэй алхмуудыг уншиж, заавал хэрэгжүүлээрэй.