Маркетинг 100%: Хэрхэн маркетингийн сайн менежер болох вэ?


Маркетинг 100%: Хэрхэн маркетингийн сайн менежер болох вэ?
ОХУ-ын "№1 Маркетолог" Игорь Маннын "Маркетинг 100%. Хэрхэн маркетингийн сайн менежер болох вэ?" ном албан ёсны эрхтэйгээр Монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа.
Уг ном нь нийт 18 удаагийн хэвлэлээр 200,000 хувь борлуулагдсан ОХУ-ын БЕСТСЕЛЛЕР юм.
Ерөнхий редактороор Удирдлагын академийн ахлах багш, менежментийн зөвлөх, докторант Ц.Өнөржаргал ажилласан.
Номын нүүр хуудас нь AR технологоор баяжуулагдсан бөгөөд Игорь Маннын "Маркетингийн цуврал сургалт, зөвлөгөө"-нүүдийг үзэх боломжтой.
Энэхүү ном нь:
- борлуулалт,
- маркетинг,
- үйлчилгээ,
- бизнесийн салбарт ажилладаг бүх хүн
- Мөн маркетингаар сурдаг, сурахаар сонирхож буй залуусын заавал унших ёстой ширээний ном билээ.