Хэрвээ би гишүүн болвол
Хэрвээ би гишүүн болбол
Эгэл жирийн ард түмэндээ түшиг нь байна
Эрхэм гишүүдэд бол харин эцэг нь байна
Хэрвээ би тэднийг
Хулгай хийх гэвэл хурууг нь хазна
Худал хэлэх гэвэл хошууг нь хайрна
Хадуурч давхиад байвал хазаар нь болно
Хашигнаж ухраад байвал ташуур нь болно
Хэрвээ би гишүүн болбол