Халх голын байлдаан уу, дайн уу ...
Халхын голын үйл явдлыг байлдаан эсвэл дайн гэж үзэхийн онол арга зүйн үндэслэлийг тус бичил бүтээлд авч үзэх хүрээнд дайн, шударга дайн, хязгаарлагдмал дайн, орон нутгийн дайн зэрэг үзэгдлийг дайн, энхийн онол, үзэл баримтлалын үүднээс авч үзсэн байна. ЗХУ, ОХУ, БНМАУ, Монголын түүх бичлэгт Халхын голын үйл явдлыг хэрхэн үзэж нэрлэж ирсэн тэдгээрийн үндэслэлийг харьцуулан шинжлээд зохиогчийн зүгээс үйл явдлыг хэрхэн үзэх талаар өөрийн гаргалгааг дэвшүүлсэн байна.