Мөнгөжүүлсэн усны ид шид
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Тус ном нь байгаль дээрх хатуу төсөвт байдаг “мөнгө” гэгч элементийг шингэн төлөвт шилжин ионжсон мөнгөжүүлсэн ус нь хоруу чанартай бичил биет эмгэг төрөгч бактериудыг хурдан хугацаанд устгахаас гадна олон эст бие махбодод сөрөг нөлөө үзүүлдэггүй, биеийн дархлааг сайжруулдаг зэрэг үйлдэл нь тодорхой хүрээний өвчлөл шархнуудыг эмчлэх боломжтойн тухай өгүүлснээс гадна одоо үеийн анагаах ухаанд эмчилгээний заалтуудыг дурдсан юм. Үүнд: Бөөр болоод давсгийн өвлөлүүд, бие махбодын халдвар эсэргүүцэх, дархлаа бууруулах, хурц халдварт өвчнүүд болоод хүний бие махбодын дотор буй хүнд ашигтай бактери, микробуудын тоо хэмжээ буурах - дисбактериоз зэрэг эмгэгүүд орсон юм. Мөн өвчний үүсэх шалтгаан, эмгэг жам өөр өөр байдаг учир дээрх хүрээний өвчлөлийн үед эмчилгээ, урьдчилан сэргийлэх зорилгоор мөнгөжүүлсэн ионы тоо хэмжээ, заалт, харьцаа нь харилцан адилгүй байдгийг дурдсан юм. Мөнгөжүүлсэн усаар ходоод, гэдэсний гаралтай янз бүрийн өвчнүүд, ил идээт шарх, бодисын солилцооны хямрал, тэжээлийн дутагдлаас үүдсэн шарх, янз бүрийн шалтгаанаас үлдсэн шархны эдгэрэлтийг түргэсгэх эмчилгээнд амжилттай хэрэглэсэн. Амьсгалын замын халдварт өвчнүүд, томуу ханиад, янз бүрийн арьс өвчлөлд мөн түлэгдэлтэд шархыг угаах, шавших, боолт хийснээр эдгэрэлтийн хугацааг богиносгож шүд, эрүү нүүрний эмчилгээний практикт ч гэсэн мөнгөжүүлсэн усны хэрэглээ нэвтэрсэн юм. Ямар өвчинд, хэр хэмжээний мөнгөжүүлсэн ус хэрэгтэй байгааг гэрийн нөхцөлд бэлддэг ионизатор төхөөрөмжийн тухай өгүүлсэн. Хүний биеийн эмчилгээнээс гадна гоо зүйд /косметологи/, хүнсний бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх, ногоон байгууламж, ургац, ногоо, жимс, ургамлын үр булцууг тарих, суулгалтын өмнөх цэгцлэлт мөн гэрийн ахуйн хэрэгцээнд мөнгөжүүлсэн усыг хэрэглэх тухай өгүүлсэн юм. Мөнгөний ионжуулсан усны тухай сэдэв урьд өмнө монголын анагаах ухааны сургалт болоод практикт орж байгаагүй тул эмч, эмнэлгийн ажилтнуудад болоод нийт монголын ард түмний хэрэгцээнд зориулсан гарын авлага болох үүднээс бичсэн болно.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-0-2680-6
- Худалдаанд гарсан огноо : 2024-05-15
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 128 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 170 гр
- Хэмжээс : 205 x 145 x 8 мм
ISBN-13 | 978-9919-0-2680-6 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2024-05-15 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 128 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 170 гр |
Хэмжээс | 205 x 145 x 8 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй