Хүннү товчоо
МОНГОЛЫН TYYХ ТӨСӨӨЛЖ БАЙСНААС ЧИНЬ Ч АГУУ БОЛОХЫГ ЭЛ НОМООС МЭДЭЖ АВААРАЙ
"Монголын Нууц товчоо Түгээмэл эх" номоо бүтээж байх үед монголын бүх төрт улсуудын түүхийг Нууц товчоо шиг өгүүлсэн ном бүтээж болмоор санагдаад, археологич Д. Эрдэнэбаатар ахаас ийм ном бүтээхэд баримт материал хангалттай олдох уу гэж асуувал тэрээр "Боломжтой" гэж товчхон хариулж билээ.
Өмнөх номоо бүтээж дуусаад "Хүннү Товчоо" номоо эхлүүлсэн. 2017 оны намар Унгарт "МНТ Түгээмэл эх" номоо танилцуулж, Унгар уншигчидтай уулзалт хийх үеэр анх ийм нэгэн ном бүтээж буйгаа хэллээ. Унгарчууд үүнийг маш сайхан хүлээж авав. Заавал дуусгаарай гэж захиж байсан. Тэднээс энэ төсөл хүмүүст хэрэгтэй болохыг мэдэж улам их чармайх болсон билээ.
Гэвч "МНТ Түгээмэл эх" номыг олон хэл дээр орчуулан хэвлэх ажил тийм амар байсангүй. Хэвлэх тоолондоо сайжруулж, зураг нэмж зурах, заримыг солих зэрэг ажил хийсээр байлаа. Мөн тус номын motion хувилбарыг бүтээх ажилд мөн олон сарыг зарцуулжээ.
Тэгж байтал бие 4 өвдөж Солонгост эмчлүүлэхээр очлоо. Тэнд "Хүннү Товчоо" ном дээрээ үргэлжлүүлэн ажиллав. Хажуугаар нь "Морин Хуурын Дууль"-аа ч явуулж байлаа.
"Хүннү Товчоо" номыг "Монголын Нууц товчоог" бичсэн тэр л арга, хэв маягаар бичихийг зорьсон. «Унгарын зурагт шастир", Сы Ма Чяний "Хүннүгийн шастир", "Прискусийн тэмдэглэл, "Ёрданесын тэмдэглэл", "Тарихи Унгурус" зэрэг түүхэн эх сурвалжуудын мэдээг Монгол усын ШУА, Туухийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан Монгол улсын албан ёсны түүх ба бусад судлаачдын ажилтай харьцуулан баталгаажуулав. Насан туршдаа хуримтлуулсан мэдлэгээ харамгүй хуваалцсан Д. Эрдэнэбаатар, О. Борбала нартаа маш их баярлалаа.
Эл ном Хүннү гүрний олон зууны түүхийг нэг дор мэдэж, ноён нурууг нь ойлгоод авах боломжийг танд өгнө. Зургуудад тухайн цаг үеийн дүрслэх урлаг, чимэглэх урлагийн хэв маягийг тусгаж ажилласан.
Эл номыг 2024 оны 5-р сарын 3-ны өдөр бүтээж өндөрлөв. Монголын ирээдүй хойчист зориуллаа. Их хаад, өвөг дээдсийнхээ үйл хэрэг, үзэл санаанд үнэнч явагтун! Тэгж чадваас Монголын ирээдүй хэзээд өөдрөг, гэрэлтэй байх болно.
Concept artist P. Батцэнгэл 2024 оны 5-р сарын 3