АНГИЛАЛ
Биологи
ХУДАЛДААНД
2024
Тавдугаар сар 13
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
140
Нүүр
ISBN-13
978-9919-0-2832-9
ХЭМЖЭЭС
245 x 170 x 13 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Микоризын харилцаа нь хуурай газрын бүх экосистем дэх ургамалд чухал ач холбогдолтой. Ургамал ба микоризын хоорондын симбиоз нь хөрсний бүтэц, шим тэжээлийн бодисын эргэлт, ургамлын олон янз байдал, экосистемийн тогтвортой байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэнэ. Орчин үед мод, сөөг, ургамлыг тарих, нөхөн сэргээлтийг амжилттай хийхийн тулд микоризыг өргөн ашиглаж байна.
Ургамал, мөөгөнцөр хоорондын симбиоз харилцааны бүтэц, шинж чанарт тулгуурлан
микоризын долоон ангиллыг тогтоогоод байна. Өнгөрсөн хугацаанд эрдэмтэд микоризын судалгаанд бага анхаарал хандуулж байсан бол одоо дэлхийн бүх улс оронд микоризыг эрчимтэй судалж байна. Микоризын талаар хэвлэгдсэн ном, өгүүлэл болон олон улсын хурлын эмхэтгэлүүдээс харахад судалгааны дийлэнх нь молекул биологи, физиологи, нөхөн сэргээлт, экологийн судалгааг хамарч байна. Энэ номд микоризын ангилал, түүний морфологи, анатоми шинж чанар, ач холбогдлыг харуулахыг зорьсон төдийгүй микоризыг хэрхэн нөхөн сэргээлтэд ашиглаж болох талаар өөрсдийн хийсэн туршилт, судалгааны үр дүнг нэгтгэн оруулсан болно.
Энэхүү ном нь их дээд сургуулийн оюутнууд болон ахисан түвшний судлаачдад
микоризын ангилал, ач холбогдол, ургамлын үндэсний биологийн талаар нарийвчлан
судлахад тус болно гэж найдаж байна.
Номын бүлгүүдэд оруулсан зургуудын ихэнхийг Монгол оронд ургаж буй мод, өвслөг
ургамалд хийсэн өөрийн судалгааны материалаас оруулснаас гадна бусад судлаачдын бүтээлээс диаграмм, өнгөт зургуудыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй авч ашиглав. Түүнчлэн микоризын бүтэц, шинж чанартай холбоотой хамгийн түгээмэл тайлбарыг оруулж өгөв.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-0-2832-9
Худалдаанд гарсан огноо2024-05-13
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо140 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин260 гр
Хэмжээс245 x 170 x 13 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй