Монгол-Төвөд толь

Монгол-Төвөд толь
Монгол - Төвөд толь нь 15000 орчим толгой үгтэй, судрын хэлний үгээс гадна орчин цагийн төвөд бичгийн хэлний үг, элдэв зүйл эм, өвс ургамлын нэр томьёо, зарим үгийн илт өгүүлэх нэр буюу ёгт нэр, өргөн хэрэглэгддэг хүндэтгэлийн үг хэллэг зэргийг түүвэрлэн оруулж, толгой үг бүрийн ард монгол бичгийн латин галигийг хадаж өгсөн бөгөөд зарим шашин соёлын холбоотой үг хэллэгт тайлбар хийн, налуу үсгээр үгчилсэн орчуулгыг хийсэн.