Зүрхээ сонсдог тархи
Та хайрлахдаа зүрхээ сонсдог уу? Эсвэл тархиа сонсдог уу? Хайр аль нэгийг нь л сонс гэвэл хэнийг нь сонсох вэ? Миний хувьд энэ номоор дамжуулан таныг хамтат нь сонсоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Зөвхөн ганцаараа хайрлаад байхгүй, ганцаараа шаналаад байхгүй, ганцаараа ганцаардаад байхгүй таныг чин сэтгэлээсээ буцааж хайрладаг хэн нэгэнтэй хамтдаа бүхнийг туулаарай. Бүтэн сэтгэл, бүтэн зүрх олон байгаасай. Зүрхэнд чинь хань, сэтгэлд чинь тайтгарал болох гэж ирэв.