Яавал үр дүнтэй вэ?

Яавал үр дүнтэй вэ?
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
"Харвардын Кеннедийн сургуулийн профессор Ирис Бонетийн бичсэн “ЯАВАЛ ҮР ДҮНТЭЙ ВЭ? ШИЙДЛИЙГ ЗАГВАРЧЛАХ НЬ” ном нь зан төлөвийн загварчлалаар хэрхэн шинэлэг, үр дүнтэй шийдлүүдийг бий болгож болохыг харуулдаг. Жендерийн тэгш байдал нь ёс суртахууны болон бизнесийн чухал зарчим юм. Гэвч ухамсаргүй өрөөсгөл хандлага нь хөгжлийг хойш татаж байдаг. Хүмүүсийн оюун санааг ухамсаргүй өрөөсгөл хандлагаас ангижруулах тун бэрхшээлтэй бөгөөд зардал ихтэй болох нь батлагдсан. Олон янзад байдлын сургалтын хөтөлбөрүүд амжилт бага олжээ. Харин хувь хүн дангаар өөрийгөө дайчилбал олны эсэргүүтэй л тулах нь олонтоо. Энэ номд хувь хүний түвшинд бус байгууллагын түвшинд ажиллах замаар хэрхэн илүү өргөн хүрээтэй, ухаалаг өөрчлөлтүүдийг хийх боломжтойг онцолжээ. Ирис Бонет анги танхимаас эхлээд удирдах зөвлөл, ажилд авах болон албан тушаал ахиулах үйл явц хүртэлх бүхий л шатанд ахиц дэвшил авчирч чадах, бизнес, төр засаг, мөн сая сая хүний амьдралд бодит нөлөө үзүүлэх судалгаанд суурилсан шийдлүүдийг санал болгодог. Түүнчлэн ном нь шууд хэрэгжүүлэх боломжтой олон арван нотолгоонд суурилсан арга хэрэгслийг танилцуулж, жендерийн талаарх өрөөсгөл хандлагыг хэрхэн шийдвэрлэж болохыг бодит судалгаагаар харуулдаг. Бага зардал, богино хугацаанд илүү их үр дүн гаргах боломжийг олгосон энэхүү бүтээл нь бодлого боловсруулагчид, удирдагчид болон нийгмийн өөрчлөлт хийхийг зорьж буй хэн бүхэнд заавал унших ном юм.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-0-2967-8
- Худалдаанд гарсан огноо : 2025-04-10
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 428 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 530 гр
- Хэмжээс : 210 x 140 x 30 мм
ISBN-13 | 978-9919-0-2967-8 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-04-10 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 428 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 530 гр |
Хэмжээс | 210 x 140 x 30 мм |
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй