Арсен Венгер: Миний Намтар

Main cover


АНГИЛАЛ
Урлаг соёл, спорт
ХУДАЛДААНД
2024
Тавдугаар сар 21
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
250
Нүүр
ISBN-13
978-9919-0-3034-6
ХЭМЖЭЭС
220 x 150 x 22 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Арсен Венгер - Миний намтар “Ухаан орсон цагаасаа хойш зөвхөн хөлбөмбөгийн төлөө “номын мөр” хөөх хувраг мэт амьдарч байгаа минь хүсэл тэмүүлэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөн сонголт…” Хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч, менежерийн нэг, олон шинэчлэл, инновац хийсэн домогт Арсен Венгер өөрийн намтраа дэлгэн бичжээ. Энэ бүтээлдээ Венгер хөл бөмбөгийн тоглогч, дасгалжуулагчийн намтраа өгүүлэхээс гадна үнэт зүйлс, суурь зарчим, манлайлал, хувь хүний хөгжил, менежментийн туршлага, зөвлөмжөө өгүүлжээ. Английн Арсенал клубийг хэрхэн “ялагдашгүй” болгож, дэлхий дахинаа таниулж, цэнхэр гарагийн өнцөг булан бүрд дэмжигчтэй болгосноо тайлбарласан аж. Тухайлбал, залуу авьяастныг нээх, хөгжүүлэх, тоглогчийн хоолны дэглэм, тамирчны сахилга бат, багийн сэтгэлзүй, даруу төлөв зан чанар, бэлтгэлийн талбай дахь өөрчлөлт шинэчлэл, тоглолтын хэв маяг, уран гоё тоглолт, спортын шинжлэх ухаан, хөлбөлцөгд инновац шинэчлэл нэвтрүүлэх, шинэ цэнгэлдэх хүрээлэн бүтээн байгуулах, санхүүгийн эрүүл бүтэц, клубийн философи, зөв зохистой засаглал, үнэт зүйлсээ тодорхойлж түүндээ үнэнч байхын чухлыг онцолж байна. Товчхондоо, хөл бөмбөгийн түүхэнд нэр нь тодоор бичигдсэн энэхүү эрхэм дэлхийн хэмжээний хөл бөмбөгийн клуб, брэнд хэрхэн бүтээснийг таны гарт буй энэ номоос мэдэх боломжтой. Түүнчлэн, сургалтын арга барил, тамирчин - дасгалжуулагч, шавь - багшийн харилцаа, менежментийн туршлагаа олон төрлийн судалгаа, баримтад тулгуурлан тайлбарласан нь авууштай.

Энэхүү бүтээл нь: Арсеналын хөгжөөн дэмжигч, хөл бөмбөгийн хорхойтон, Тамирчин, дасгалжуулагч, Бизнесийн менежер, манлайлагч , Аливаа зүйлийг шинэчилж, бүтээхийг хүсэмжилж буй хэн бүгдийн алдалгүй уншвал зохих бүтээл юм. Арсен Венгер. Хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч, менежерийн нэг. 1949 онд Францын Страсбург хотноо төрсөн. 1996 онд Арсеналын менежерээр томилогдон гайхалтай амжилтад хүрэхээсээ өмнө Франц, Японы хөл бөмбөгийн клубүүдэд ажилласан юм. 2018 онд менежерийн ажлаа хүлээлгэн өгснөөс хойш Олон Улсын Хөл бөмбөгийн Холбоо буюу ФИФА-ийн “Дэлхийн хөл бөмбөгийн хөгжил хариуцсан хэлтсийн тэргүүн”-ээр ажиллаж байна. Эдүгээ Венгер Лондон, Парис хотод сэлгэн амьдардаг.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-0-3034-6
Худалдаанд гарсан огноо2024-05-21
ФорматХатуу хавтастай
Нүүрний тоо250 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин470 гр
Хэмжээс220 x 150 x 22 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй