Хийжүү дөрөө харшуулсан хос дуучид
Нийтийн дуучдаас сорлож хос дуучдыг сонгож, нийтийн дуунаас шигшиж олонд түгсэн дууг шимүүслэн авснаараа энэхүү бүтээл үнэ цэнтэй. Ялангуяа хос дуучдын намтрыг тодлон бичсэн нь тухайн дуучныг илүү танин мэдэхэд тус дөхөм болох нь гарцаагүй. Энэ нь Монгол дуучдын намтар судлалыг хөгжүүлж, намтрын сан хөмрөгийг бүрдүүлэхийн эхлэл юм.