Аранзал зөн
Сод гоц чадвартай хүмүүсийн амьдрал ямар байдаг бол? Тэд аз жаргалтай амьдарч чаддаг болов уу? Онцгой сод төрсөн гээд чамайг хэнтэй ч тоглуулалгүй, хаашаа ч гаргалгүй өсгөвөл чи яах вэ? Эсэргүү гэж барьж авч одоод, тамлаж тарчилгаад, өлсгөж зовоогоод, бүр хөлдөөж ч туршаад, эцэст нь иргэний бүртгэл ч үгүй, аль ч улсын харьяалалгүй нэгэн болгочихвол чи яах вэ? 1937 оны цуст яргаллын үеэс харь улсын нууц лабораторид араатанлаг туршилтад орж, зовж зүдэрсний эцэст, яс цоожны цаанаас их гүрний удирдагчийг ч бишрүүлэх нэр нөлөөг олж буй монгол залуугийн тухай өгүүлнэ.