XX зууны олон улсын харилцаа, Монголын гадаад бодлогын товч тойм
Өнгөрсөн зууны олон улсын харилцааны өөрчлөлт, өрнөлт хөгжлийг өөрийн ойлгож ухаарсан, үзэж харсан хэмжээгээр өргөн олонд ойлгомжтой байхаар энд гаргахыг хичээсэн болой. Энэхүү бэсрэг эргэцүүлэлдээ түүхэн хөгжлийн явцыг он цагийн дарааллаар түүхчлэн бичих бус, харин эргэлтийн чанартай үйл явдал, тодорхой чиглэлээр нь өөр хооронд нь нөхцөлдүүлэн XX зууны олон улсын харилцааны онцлог зарим шинжийг товойлгон гаргахыг зорьсон болно. Мөн манай улсын гадаад харилцааны түүхэнд онцгойлон авч үзэх учиртай гол гол үйл явдлын тухайд санаа бодол байр сууриа илэрхийлсэн болно.