Хүний аюулгүй байдал ба хүн худалдаалах гэмт хэрэг

Main cover


АНГИЛАЛ
Эрх зүйн онол
ХУДАЛДААНД
2025
Дөрөвдүгээр сар 17
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
218
Нүүр
ISBN-13
978-9919-0-3954-7
ХЭМЖЭЭС
245 x 177 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Хүн төрөлхтний үүсэл хөгжлийн түүхэн явцад хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хадгалж, хамгаалж ирсэн зан үйлийн шинжтэй олон зүйл, үйл явц уламжлагдан олон улсын гэрээ, конвенц улс орнуудын хууль тогтоомжийн үндэс суурь нь болж иржээ. НҮБ-аас “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”, түүний I, II протокол, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт”, түүний нэмэлт протокол, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр, төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц болон хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай, алагчилахын эсрэг олон улсын олон талт гэрээнүүдийг батлан гаргаж, тэдгээрт Монгол Улс нэгдэн орсон билээ.

Монгол Улсын 1992 оны шинэ Үндсэн хуульд “Хүний эрх, эрх чөлөө” хэмээх 2 дугаар бүлгийг шинээр оруулж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж өгсөн нь олон улсын хүний эрхийн тулгуур зарчмууд болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зарим хэм хэмжээтэй нийцсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т: “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, 16.4-т “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”[1], 16.13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”хэмээн заасан байна.


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-0-3954-7
Худалдаанд гарсан огноо2025-04-17
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо218 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин400 гр
Хэмжээс245 x 177 x 10 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй