Ноён Хуогийн дурлал 2 (2)
Энэ хорвоо дээр өнчирч хоцорсон Вэнь Чин өөрөөсөө өөр найдах хүнгүй, хорвоогийн эрээн барааныг туулсаар хорин нас гарчээ. Шударгаар хичээнгүй амьдарсных нь шагнал гэлтэй өөрийг нь бүхнээс дээдлэн хайрлах сайн хүнтэй учирч гэрлэв. Түүний нөхөр бол Хойд нутаг даяар алдартай баян гэр бүлийн залуу ноёнтон гуравдугаар Хуо хос хоёр бие биедээ хүндлэлтэй, итгэлтэй боловч хамтын амьдрал нь дардан байсангүй. Вэнь Чиний гарал угсааг үзэн ядах хадмууд, эд хөрөнгө эрх мэдэлд шунасан хорон санаатнууд, өнгөрсөн амьдралынх нь бараан сүүдэр тэднийг тайван орхисонгүй. Гэхдээ... Чамайг амьдралд минь орж ирснээс хойш би мөнхийн аз жаргалд итгэдэг болсон.