Өмнөд рүү аялсан тэмдэглэл: HSK1, HSK2 түвшний бие даан сурах бичиг
Энэхүү ном нь Хятад хэлний анхан шатны сурах бичиг бөгөөд Хятад хэлний түвшин тогтоох HSK1 болон HSK2 түвшний бүх үндсэн агуулгыг багтаасан. Уг ном нь бүрэн аудио хичээлтэй, бүх хичээлд тусгайлан зурсан зургуудтай. Мөн дүрмийн тайлбар, үгийн сангийн жагсаалт, дасгалуудыг агуулсан тул Хятад хэлийг эхнээс нь системтэйгээр суралцахад тохиромжтой.
Энэхүү ном нь Хятад хэлийг өөрөө сурах болон багшийн удирдлага дор суралцах аль ч хэлбэрт нийцсэн, суралцагчдын хэрэгцээг бүрэн хангахуйц бүтээл юм.