Дүрслэх Урлагийн Цуглуулга
Энэхүү цомогт 60 гаруй зураачдын 300-д уран зураг, Монгол зураг, чимэглэлийн ажлууд, судалбар бүтээлүүд орсон байгаа. Эдгээр бүтээлүүд 1990 оноос хойших ардчилсан нийгэм байгуулж яваа Монгол Улсын нэн шинэ үеийн уран зургийн ээдрээтэй замналын эхлэл, хөгжин хувьсаж ирсэн эрэлхийлэл, зам мөрийг тодруулах, харьцуулан судлах, уран зураг сонирхсон хэн бүхэнд чухал цомог ном болох юм.