ХҮНИЙ НӨӨЦИЙН СТРАТЕГИУД

ХҮНИЙ НӨӨЦИЙН СТРАТЕГИУД
Энэхүү ном нь хүний нөөцийн менежерүүдийг дижитал өөрчлөлтийн тэргүүн эгнээнд гаргахад болон энэхүү үйл явцыг дэмжихэд чиглэсэн. Уншигчдыг өөрийн хүний нөөцийн стратегиа шинэчлэх, хөгжүүлэхэд урамшуулан зоригжуулах зорилготой.Номын эхэнд тогтвортой байдал ба ажайл байдлын ялгаа, манлайлал болон зохион байгуулалтын онцлогийг нарийвчлан тайлбарласан. Үүний үндсэн дээр хүний нөөцийн дараах гол сэдвүүдийг өргөн хүрээнд авч үзнэ:
Татах, сонгон шалгаруулах
Суралцахуйн үйл ажиллагаа
Талент менежмент
Цалин, урамшууллын тогтолцоо
Гүйцэтгэлийн удирдлага
Корпорацын сургалт
Гүйцэтгэх удирдлагын хөгжил
Өөрчлөлтийн удирдлага
Энэхүү ном нь уламжлалт хандлагаас ангид, практикт суурилсан, уян хатан шийдлүүдийг санал болгодгоороо онцлогтой. Дижиталчлалын эрин үед тогтвортой бөгөөд үр дүнтэй хүний нөөцийн удирдлагыг эрхэмлэгч хэн бүхэнд зайлшгүй унших бүтээл юм.