Өөрөг

Өөрөг
Энэхүү ном нь залуу яруу найрагч Г. Мөнхбаярын анхны яруу найргийн түүвэр ба 2 бүлгээс бүрдэх 88 хуудас бүхий ном болно. Номын нэр "Өөрөг" нь өөрийн хөрөг гэх утга санааг агуулна. Эхний бүлгийг "урсгал" гэх ба хүмүүсийн сэтгэлд урсаад л орох урсгалын дагуух шүлгүүд багтаав. Хоёр дугаар бүлгийг "эсрэг урсгал" гэх ба нийтлэг урсгал үзэл санааг сөрж бичсэнээрээ онцлог юм.