Эрхэл
1 сэтгэгдэл
Энэхүү ном нь шүлгийн түүвэр бөгөөд миний анхны бүтээл юм. “Эрхэл” гэж нэрлэсэн нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших нуур нэр. Нутгийнхаа нуураар нэрлэж, уг үгийн олон утга санаагаар шүлгүүдийнхээ агуулгыг тодорхойлсон болно. Энэхүү номыг Хөдөлмөрийн баатар, зохиолч Ч.Галсан гуай хянаж, удиртгал бичсэн. Эх орон, төрсөн нутаг, аав, ээжээ хайрлах, оюун бодол, улирлын өнгө төрх, төрсөн мэдрэмжээ эдгээр шүлгүүдээр илэрхийлэхийг зорьсон. Сүүлийн үеийн яруу найргийн хандлагаас ангид, уламжлалт, утга уянгын агуулгаар бичихийг зорьдог.