АНГИЛАЛ
Намтар
ХУДАЛДААНД
2025
Дөрөвдүгээр сар 30
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
159
Нүүр
ISBN-13
978-9919-0-4909-6
ХЭМЖЭЭС
178 x 105 x 10 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Өөрийн туулсан үнэн мөнөө юу ч үгүй юүлчхээд, одоо цагаа мэдрэн хөнгөн аж төрөхөөр ухамсарлаж буй Тамир бүсгүйн бодлоор хүн бол өгөгдөл. Эхийн хэвлийгээс тээж төрсөн ген болон бодит амьдралын явцад өөрт цуглуулсан олдмол өгөгдлүүдийн нийлбэр. Үзсэн, харсан, сонссон, тэвчсэн, туулсан бүхнийхээ гэрч. Бартаат замын дундаас хэдэн удаа өндийж, цурхиран уйлмаар өдрүүдийн дараа хэрхэн хөл дээрээ босож чадсан бэ гэдгийн баталгаа... Чи өөрийн өгөгдлөө хөгжүүлээд, нандигнан хадгалаад, эвлүүлж нийлүүлээд энд зогсож байна шүү дээ.Уламжлалтаар, махарч биш ухаалгаар ажиллаж, аз жаргалтай амьдрах сонголтыг би хийчихлээ. Технологид итгэх зоригтой энгийн л нэг эмэгтэй. Технологийг ашиглаж байгаа минь өөртөө бас дахин хэзээ ч олдохгүй цаг хугацаандаа хүндэтгэлтэй хандаж байгаа хэлбэр юм. Технологи бол өөрийнхөө болон өрөөлийн цаг хугацааг хайрладаг, үнэлдэг хүн бүрийн сонголт.
Мэдээж, оршихуй бүр харилцан адилгүй ч тодорхой хэмжээний өгөгдөлтэй төрдөг. Энэ нь бидний хүсэл зорилгоос үл хамаарах өгөгдөл. Нийгэм соёлын нөлөөнд автаагүй, урьдчилсан захиалга өгөх боломжгүй төрөлх өгөгдөл. Миний хувьд энэхүү байгалийн суурь өгөгдлөө бүрэн таньж ойлгоогүй явсаар өдий хүрснээ саяхан ойлгосон юм.
Өөрийн өгөгдлөө анзаарахыг, зүлгэхийг би сонгосон. Олон өгөгдлийг цуглуулжээ. Амьдралын баяртай, гунигтай, нулимстай, аз жаргалтай, хүнд үеийн цаанаас намайг чиглүүлж ирсэн өгөгдөл бүхний ачаар өнөөдөр өөрийгөө илүү таньж, дахин загварчлах нэгэн хэлбэр бол гарцаагүй өгөгдөлтэйгөө нүүр тулах юм. Эдгээр өгөгдөл бол зөвхөн амьдралаас ирсэн мэдээлэл биш. Харин миний дотоод өөрчлөлтийг эхлүүлсэн түүх. Үүний ачаар амьдралдаа хийсэн СОНГОЛТ бүр өвдөлтгүй бас тав тухтай үргэлжлэх болно, үргэлж...


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-0-4909-6
Худалдаанд гарсан огноо2025-04-30
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо159 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин125 гр
Хэмжээс178 x 105 x 10 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй