The secret history of chinggis khagan a novel
Чингис хааныг бурханчлан шүтэж зөвхөн ид шидтэн мэтээр сэтгэх, эсвэл түүний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэн харлуулах хоёр туйлшралын аль алиныг огоорч гагцхүү Тэмүжин хэмээх хувь хүн тухайн цаг үеийг хэрхэн мэдэрч, түүхийн шинэ нөхцлийг хэрхэн хөтлөн удирдаж, жаргал зовлон хосолсон хүний амьдралыг дагаж, сөрж туулахдаа ялан дийлэхийн үлгэрийг хэрхэн үзүүлснийг энэхүү роман уран дүрээр, яруу үгийн гайхамшгаар итгэл үнэмшилтэйгээр үзүүлж бүр жирийн уншигчдад түүхийн туйлын үнэн мэт сэтгэгдэл төрүүлэх болов. Энэ бол уран зохиолын ид шид юм.
