Алтанзулын Увдис
Зохиолчийн бусад номууд
Ихэвчлэн хамт авдаг
Санал болгох
Танилцуулга
Оюунлаг, сэхээлэг, жавхаалаг, монголжингоо эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 11 бүсгүйн амьдралынхаа бүхий л өнгийг дурайтал дэлгэсэн энэ түүх үнэхээр л хэн бүхэнд өнгөрсөнөө ухаарч, өнөөдрөө хайрлаж, маргаашаа бүтээх итгэлийг өгөхөөр онцгой бүтээл болжээ.
Хүний амьдрал гэдэг өнгөрсөн үеийн дурсамж төдий бус, алдаа, ухаарал, эргэлзээ итгэл, гуниг баяр хосолсон ээдрээт замнал билээ. Эл урт аялалд бид төөрч будилан, урам хугарч, шантрах цуцах үе байдаг ч ухаарч сэхээрч, тэсэж тэвчиж, улам хүчирхэгжиж болдгийг энэхүү бүсгүйчүүдийн туршлага гэрчлэх ажээ. Ер нь хүн бүр ингэж ухаарч, ингэж уучилж, ингэж тэмцэж, ингэж ялж чаддаг сан бил үү. Унших тусам урам авмаар, хамтдаа догдолмоор, хааяа ч нулимс унагамаар, харамсан шүүрс алдмаар эдгээр түүхээ цааснаа буулган, сэтгэлд хүртэл ийнхүү бичиж чадна гэдэг хэн хүний хялбах хийчих ажил биш гэдэгтэй ч та санал нийлж байгаа болов уу.
Энэхүү чадварлаг бүсгүйчүүдийн түүх дурсамж өөр өөрийн өнгө төрхөөр хөврөн, өөр өөрийн ертөнцөөр биднийг аялуулах ч эцэст нь ганцхаэ цэгт огтлолцон нэгдэх аж.
Аз жаргалтай төгсгөл… Эл аз жаргалын хаалгыг нээлцэж, дурсамж ухаарал бүрийн цаана хамтдаа байж, шавь нараа урамшуулан дэмжиж, залж чиглүүлсээр ирсэн эрхэм хүн бол тэдний багш. Тэрээр нарийн торгон мэдрэмж, уужуу тайвуу сэтгэл, аядуу зөөлөн ааш, ухаалаг арга барилаараа шавь нарийнхаа зүрхэнд итгэл, харцанд гал нэмж, амьдралынх нь сорилт бүрийг ухаарал болгон хувиргах урам зоригоор хөтөлсөн бөгөөд тэр л багшийнхаа дэм тусаар олон бүсгүй дотоод хүчээ нээж, өнгөрснөө дүгнэж, өөрийгөө олж, илүү гэгээлэг ирээдүйн зүг алхаж чадсан ажээ.
Үзүүлэлт
- ISBN-13 : 978-9919-0-5060-3
- Худалдаанд гарсан огноо : 2025-05-19
- Формат : Зөөлөн хавтастай
- Нүүрний тоо : 344 нүүр
- Бүтээлийн хэл : Монгол
- Жин : 380 гр
- Хэмжээс : 210 x 145 x 15 мм
ISBN-13 | 978-9919-0-5060-3 |
---|---|
Худалдаанд гарсан огноо | 2025-05-19 |
Формат | Зөөлөн хавтастай |
Нүүрний тоо | 344 нүүр |
Бүтээлийн хэл | Монгол |
Жин | 380 гр |
Хэмжээс | 210 x 145 x 15 мм |
Зохиолчийн талаар
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
Нэвтрэх
Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй