Гэр бүл буюу бид: Сэрэнги эриний гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжлийн ил ба далд ухаан

Гэр бүл буюу бид: Сэрэнги эриний гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжлийн ил ба далд ухаан
"Гэр бүлийн харилцаа болон, хүүхэд хүмүүжүүлж, төлөвшүүлэхтэй холбоотой арга болон билиг талын ухаан, монгол уламжлалд үр хүүхдүүдээ хүмүүжүүлж ирсэн эрдэм ухаан, мөн эдгээр нь далд ертөнцөд ямар утга учир, холбоо хамааралтай байдаг тухай өнөөгийн эцэг эхчүүдэд хэрэгтэй байж болох санаануудыг оруулсан. Ирж буй сэрэнги эриний шинэ нөхцөлд үр хүүхдүүдээ хэрхэн бэлдэх, танхимын сургалтаас гадна хүүхдийг сургаж хөгжүүлэх ямар арга зам, боломж байгаа тухай эцэг эхчүүдэд мэдүүлэх, шийдвэр гаргагчдад санаа дохио өгөх сэдвүүд багтсаны дээр шинэ нөхцөл байдалд эцэг эхчүүд өөрсдөө ч өөрчлөгдөж, сэтгэл оюунаа засан сайжруулж, ухамсрын төлөвшилдөө анхаарч байж шинэ цаг үеийн хүүхдүүдийг зөв залж чиглүүлж чадах тул зайлшгүй мэдвэл зохих ухагдахуунуудыг багтаасан болно.