Бүгд Найрамдах Солонгос Улсын Улс Төр

Бүгд Найрамдах Солонгос Улсын Улс Төр
Энэхүү нэг сэдэвт бүтээл нь БНСУ-ын улс төрийн түүхэн хөгжил, Үндсэн хуульт
төрийн бүтэц зохион байгуулалт, Сонгуулийн тогтолцоо, Улс төрийн нам, намын систем, Иргэний нийгэм, улс төрийн оролцоо, нутгийн өөрөө удирдах ёс, Солонгос хоорондын харилцаа, Солонгосын түүхэн алдарт зүтгэлтнүүд болон улс төрийн сэтгэгчид гэсэн нийт 7 бүлгээс бүрдсэн. “БНСУ-ын улс төрийн түүхэн хөгжил” гэсэн 1-р бүлэгт Солонгосын тусгаар тогтнол ба Бүгд Найрамдах Улс байгуулагдсан нь, төрийн засаглалын хэлбэрийн сонголтын уулзвар дахь Өмнөд Солонгос, парламентын засаглал түр зуур тогтсон нь, төрийн эргэлт
ба цэргийн дэглэм, Юшиний улс төрийн тогтолцоо, иргэний засаглалын сэргэлт, иргэний ардчилсан улс төр – орчин үеийн Өмнөд Солонгос гэсэн сэдвийг авч үзсэн. “Үндсэн хуульт төрийн бүтэц, зохион байгуулалт” гэсэн 2-р бүлэгт Үндсэн хуульт ёсны үндэс, Ерөнхийлөгчийн институт, Үндэсний Ассамблей, Шүүх эрх мэдэл, Сонгуулийн Үндэсний Хороо, Хүний эрхийн Үндэсний комисс гэсэн төрийн эрх мэдлийн институцуудын талаар авч үзсэн. “Сонгуулийн тогтолцоо” гэсэн 3-р бүлэг нь сонгуулийн хэлбэрүүд, санал өгөх эрх, сонгуулийн тойрог ба төлөөллийн тогтолцоо, сонгогчдын нэрийн жагсаалт ба нэр дэвшигчийн бүртгэл, сонгуулийн кампанит ажил, санал өгөх гэсэн сэдвээс бүрдсэн. “Улс төрийн нам, намын систем” гэсэн 4-р бүлэгт улс төрийн нам байгуулах, элсэх, нам тарах зохицуулалт, улс төрийн намын түүхэн ба өнөөгийн нөхцөл байдал, фракцын соёлын үндэс, намуудын үүсэл ба бутрал: түр зуурын улс төрийн эвсэл, улс төрийн тогтворгүй байдал ба сонгогчдын эргэлзээ гэсэн дэд сэдвийг авч үзсэн.