Нууц хууч

Нууц хууч
Түвдэннямын Жамбалдорж зохиолчийн Нууц хууч номын ууган уншигч болох ерөөлийг аль цаг үеийн зөрөг тавилан бидэнд заяасныг үл мэдэвч, ийм тавилан байсанд, цаашид ч түүний олон номтой танилцах ерөөлийн урт хадаг буйг ухаарч сэтгэл ихэд тэнийн баясвай. Т.Жамбалдорж бид эртний танилууд. Үс зүсээр ижилдэн гүйлдэж, их С.Эрдэнэ. С.Дашдооров, Д.Мягмар, агуу Ш.Сүрэнжавын өмнө гүйцэд бодож бичээгүй шүлэг, өгүүллэгийнхээ төлөө чих хулмайлган, хацар улалзуулан ичиж, шатаж явсан үеийн нөхөд бөлгөө.