Харанхуй цайзын нууц
Хүн төрөлхтөнтэй зэрэгцээ хэй ертөнц нууцхан оршин тогтносоор иржээ. Гэвч хэсэг бүлэг онцгой чадвартай хүмүүс тэднийг илрүүлж, холбоо тогтоов. Нэгэнт илчлэгдсэн хэй болон хүмүүс хоёр ертөнцийн тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд “Нууцын нийгэмлэг”-ийг байгуулав. Тэд энэ нууцыг эцсээ хүртэл хамгаалахаар тохиролцсон бөгөөд үеэс үед дамжин, чимээгүйхэн ажилласаар иржээ. Энэхүү романд тус нийгэмлэгт ажилладаг Маргад нэртэй мөрдөгчид тохиох адал явдлын талаар өгүүлнэ.
Өдөр хоног өнгөрөх тусам судасны бүдэгхэн цохилт шиг ямар нэгэн зүйл тэдэн рүү ойртож буй нь мэдрэгдэнэ.