Амьдралыг минь дахин бэлэглэсэн залуус: Германы сагсан бөмбөгийн амжилтын түүх
Амьдралыг минь дахин бэлэглэсэн залуус: Германы сагсан бөмбөгийн амжилтын түүх
Германы сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн амжилттай үеийг бүтээж, анх удаа дэлхийн аваргын цомыг хүртсэн дасгалжуулагч Гордон Хэрберт энэхүү номдоо өөрийн амжилтын жороосоо, хүнийг удирдах арга барил, 30 жилийн туршлагаасаа хуваалцаж “жинхэнэ багийн сагсан бөмбөгийн философийг” хувилбар, тактикийн өнцгөөс биш нийгэм, хүн хоорондын харилцаа талаас бичжээ. Мөн түүний удирдлага дор дэлхийн аварга болсон Деннис Шрөдер, ах дүү Вагнер, Даниел Тайс болон бусад тоглогчдын дурсамж, мэдрэмжийг өөрсдийнх нь үгээр дамжуулан, уншигч та хөшгийн цаадах ертөнцөд нэвтрэх онцгой, дахин давтагдашгүй боломжийг энэ номоос авах болно. “Амжилтын сурах бичиг” гэж цоллогдсон энэхүү ном нь хэвлэгдсэн даруйдаа бестселлер болж спорт, сагсан бөмбөгийн хүрээнийхнээс гадна бизнесийн удирдагч, менежерүүд, багаар ажилладаг салбарынханд үнэлэгдэж, ширээний ном нь болжээ.Таны ч бас ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.
