Нисэх
"НИСЭХ" хүүхдийн танин мэдэхүйн зурагт ном нь онгоц үүссэн түүх, онгоц хэрхэн нисдэг, хэрхэн ажилладаг, онгоцонд зорчихдоо юу анхаарах ёстой талаар, онгоцны нисгэгч, нислэгийн удирдагч юу хийдэг, агаарын зам, онгоцны төрөл, олон улсын нислэгийн талаарх товч мэдээллийг зураг болон богино текст хэлбэрээр тайлбарласан. Тодруулбал,
Энэхүү номд:
- Онгоц хэрхэн хөөрдөг вэ?
- Онгоц анх яаж бүтсэн бэ? Домог болон түүх.
- Нисгэгчийн ажил
- Нислэгийн удирдагч гэж хэн бэ? Тэд юу хийдэг вэ?
- Онгоцоор зорчихдоо анхаарах зүйлс
- Нисэх буудлын амьдрал хэрхэн өрнөдөг вэ? гэх мэт нисэхийн салбарын сонирхолтой мэдээллүүдийг хамгийн энгийнээр тайлбарлан оруулсан болно.
