Монголын бурханы шашны тэргүүн богд Жэвзүндамба хутагтуудын лагшин дүрийн уламжлалт дүрслэл
1 сэтгэгдэл
XVII зууны дунд үеэс өнөөг хүртэл Богд Жэвзүндамба хутагтын хувилгаан дүр арвантаа тодорч, Монголын бурханы шашны тэргүүнээр өргөмжлөгдөж ирсэн түүхтэй. Энэхүү номд буддын их таван ухааны нэг урлахуйн ухааны шүтээн урлалын дэг ёсоор Богд Жэвзүндамба хутагтуудын лагшин дүрийг шүтээнчлэн бүтээж ирсэн уламжлалт дүр дүрслэлийн тухай толилуулж байна.
Монголын бурханы шашны түүх, соёлын өвийн судлаачид, оюутан залуус, музей, соёлын өвийн байгууллагын ажилтнууд, бурхан шүтээн урлаач, зураач, урчууд, сүсэгтэн олон хийгээд шашныг дээдлэн сонирхогч хэн бүхэнд энэхүү номыг зориулав.
