Цуурдах урлаг: Гарын авлага
СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөөмийч, цуурч Б.Баярбаатарын боловсруулсан энэхүү гарын авлагад цуурын үүсэл гарлын домог, түүхэн сурвалж баримт, урлал хийц, хөгжимдөх арга барил, уламжлалт урын сан төдийгүй гамм, дасгал, орчин цагийн цуурт зориулсан бүтээл, найруулгууд, түүнчлэн алдарт цуурчдын өв уламжлалыг цогц байдлаар хамруулан өгүүлжээ. Ийнхүү цуурыг зөвхөн хөгжимдүүр төдийгүй монголчуудын ертөнцийг үзэх үзэл, зан үйл, гоо зүйн сэтгэлгээтэй салшгүй болохыг тодотгожээ.
