Монголын нууц товчоо : Түүх хэлний 1432 тайлбартай шинэ орчуулга Шинэчилсэн хэвлэл
Эл номыг Монголын нууц товчоо болон монголын түүх сонирхогч, судлагч, нийт уншигчдад зориулсан болно. Эл номд Монголын нууц товчооны хялбар ойлгомжтой орчуулгаас гадна нууц товчооны зарим үйл явдлын түүхэн тодруулга Хабул хан, Хотола хан, Өөдэй (Өгөдэй) хан, Бата хан, Соргогтани бэхи, Дөрөгөнө хатан зэрэг түүхэн хүмүүс болон Самарканд, Отрар зэрэг хотыг хэрхэн эзэлсэн тухай түүхийн сурвалжийн мэдээ, Тэмүжин 1162 оны 7-р сарын 7-нд мэндэлсэн зэрэг цаг хугацааны тодруулга бий. Монголын нууц товчооны **hужаур** үг нь узуур, язгуур үг болох, **бөртэ** үг өнгө заасан үг болох, **хал** үг нь халд гэсэн үг болох зэрэг хэлний тайлбартай.