Монгол улсын хүнс болон эмийн жимс жимсгэнэт ургамал
Давхар хэлтэй хэвлэл

Монгол улсын хүнс болон эмийн жимс жимсгэнэт ургамал Давхар хэлтэй хэвлэл
Энэхүү номонд Монгол орны жимс жимсгэнэт ургамлаас эм хүнсэнд өргөн хэрэглэгддэг 14 овгийн 32 төрөлд хамаарах 83 зүйлийг багтаажээ. Зүйл тус бүрийн нэрийг латин, монгол, орос, хуучин монгол, хятад хэлээр бичихийн зэрэгцээ адилцах нэр, ургамлын ерөнхий болон цэцэг, жимсний зураг, иш, навч, цэцэг, үр жимсний онцлог шинж, цэцэглэх ба үрлэх хугацаа, үржүүлэх арга, дэлхийн болон монголын тархалт, ургах орчны онцлог, эм, хүнсэнд хэрэглэгдэх эрхтэн, хэрэглээ ач холбогдол зэргийг тодорхойлон оруулсан болно.