Хариу шүүмж

Хариу шүүмж
Монголын орчин үеийн уран зохиолд шуугиан тарьж, маргаан өрнүүлж, хариу шүүмж өгүүллүүд төрүүлж байсан бүтээлүүдийг судалгааны хамт эмхэтгэн хэвлүүлжээ. Үүнд: 1938 онд Но.Данзан, Ц.Дамдинсүрэн нарын шүүмжээс эхлэн 'Бух Гомбо', 'Ламбугайн нулимс', 'Аянга' роман, 'Бид-дотоод шаталтын хөдөлгүүр' найраглал, 'Хөх тэнгэрийн хур' түүвэр, модерн утга зохиолын маргаан зэрэг олон талын хандлага, тайлал шинжлэл, шийдэл няцаалтуудыг нэг дороос харьцуулан унших бололцоог олгожээ.