Санхүүгийн менежмент
Шинэчилсэн хэвлэл

Санхүүгийн менежмент Шинэчилсэн хэвлэл
Уг сурах бичгийг 3 дахь удаагаа хэвлэн гаргаж байгаа бөгөөд хамрах хүрээг нь өргөтгөн онолын бүлгүүдийг нэмснээр 23 бүлэгтэй болгож, онолыг практиктай хослуулах зорилгоор бүлэг бүрт тохирсон бодлого зохиож, түүнийг бодох аргачилсан удирдамжийн дагуу бодож бодолттой нь нэмж оруулан их, дээд сургуулиудын оюутан, багш нар, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид, мэргэжлийн яам, байгууллага, агентлагийн ажилтан, төслийн менежер нарт зориулсан байна. Сурах бичигт нэмэлт, өөрчлөлт оруулснаар манай улсын бизнесийн байгууллагын хөгжлийн өнөөгийн шатанд тулгарч байгаа санхүүгийн менежментийн үндсэн асуудлуудыг цогц байдлаар авч үзэж шийдвэрлэх, улмаар үндэстэн дамнасан корпорацийн санхүүгийн менежментийн хойшлуулшгүй олон асуудлыг судлаж, шилдэг туршлагаас нь суралцах, сургамж авах боломжтой юм.