Монголын хэвлэл мэдээллийн хараат бус байдлын судалгаа
Нийгмийн ардчилсан тогтолцооны салшгүй чухал хэсэг болох орчин цагийн чөлөөт хэвлэлийн хөгжлийн түвшин, үйл явц, зүй тогтлыг ул үндэстэй тогтоон тодорхойлоход мэргэжлийн сэтгүүлзүйн үндсэн асуудлуудыг судлах шаардлага зүй ёсоор гарч байна. Энэ зорилгын хүрээнд судлаач Т.Батзориг чөлөөт хэвлэлийн чухал үзүүлэлт болох хараат бус байдлын асуудлыг сонгон авч, 'Монголын хэвлэл мэдээллийн хараат бус байдлын судалгаа' сэдвээр сэтгүүлзүйн докторын зэрэг горилж энэхүү бүтээлээ бичсэн юм.