Боловсролын философи-арга зүйн асуудал
Энэхүү гарын авлага нь боловсролын суурь зарчим юу болох, XXI зууны боловсролд ямар асуудал тулгамдаж байгаа, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар голлон өгүүлсэн философийн өгүүллэгүүдээс бүрдэж байна. Эдгээр өгүүллэг боловсролын тухай асуудлыг сонирхон судалж буй магистрат, докторантад онол-арга зүйн эх сурвалж, хэрэглэгдэхүүн болох, боловсрол, сургалтын үйл ажиллагааны уг чанар, утга холбогдлыг эргэцүүлэн үзэл, тайлбар, санаагаа илэрхийлэхэд тус нэмэр болно гэж найдаж байна.