Логик
Анх 2013 онд хэвлүүлж байсан гарын авлагын 3-5 дугаар бүлгийн сэдэв бүрийн агуулгыг баяжуулж, 7 дугаар бүлэгт шинэ сэдвүүд нэмж, мөн ойлгоход хялбар дөхөм болгох зорилгоор бүх бүлэгт хүснэгт, бүдүүвч нэмж оруулан тайлбар хийж, МУБИС-ийн сурах бичигт тавигддаг үндсэн шаардлагын дагуу сайжруулан хэвлүүлж байна. Энэхүү сурах бичиг нь МУБИС-ийн магистрын сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь хичээлийн хүрээнд судлах логикийн хичээлийн үндсэн хэрэглэгдэхүүн болно. Тус сурах бичигт янз бүрийн шинжлэх ухааны асуудлыг хамарсан баримт сэлт болон өдөр тутмын практикт түгээмэл байдаг энгийн жишээ баримт бүхий бодлого дасгалууд, мэдлэг чадвараа шалгах сорил асуултуудыг хавсралт болгон оруулав.