Өврийн хангайн соёл урлагийн товчоон 10
Энэхүү номд чулуун зэвсгийн үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн газар нутаг дээр бүтээгдсэн түүх соёл, шашин урлагийн, биет ба биет бус өвийн мэдээ, зураг, түүхт хүмүүсийн тухай баримт зэргийг бүрэн дүүрэн оруулахыг чармайлаа. Гэсэн ч зарим баримт материал, түүхэн тайлбар нь буруу зөрүү орсон, хаягдаж гээгдсэн, давхцсан байхыг үгүйсгэх аргагүй.Энэ мэт алдаа эндэгдэл гарсан аваас дутагдлыг бичээч миний бие хүлээх бөгөөд үнэн зөв залруулга, шинэ баримт сэлтийг хүлээн авлаа.