Бие даасан байдлыг эрмэлзэж буй монголын хувьсгал

Бие даасан байдлыг эрмэлзэж буй монголын хувьсгал
Хаалттай шахам байсан Монгол Улсын нийслэлд Англи, Япон, Америк зэрэг гадаадын сэтгүүлчид олноор жуулчны визээр ирж, Монголын улс төрийн нөцхөл байдлыг газар дээрээс нь дэлхийн сонорт хүргэж байлаа. Энэ удаа Япон Улсаас Монгол Улсад тухай үед ажиллаж байсан олон сэтгүүлч, сурвалжлагчид, зурагчдын Монголын улс төрийн тэмцлийн халуун үйл явдлын мөрөөр өдөр бүр бичиж, өөрийн улсынхаа хэвлэлд нийтлүүлж байсан мэдээллийг хүргэхийг зорьсон болно.