АНГИЛАЛ
Яруу найраг
ХУДАЛДААНД
2024
Есдүгээр сар 11
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
214
Нүүр
ЭРХЛЭН ГАРГАГЧ
ISBN-13
978-9919-22-829-3
ХЭМЖЭЭС
180 x 115 x 8 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

ОРШИЛ

Эрт эхэлж эрт дуусгахаар
Эрхэс гарагт ам гарсан юм сан
Оргилыг давж оргил болохоор
Омголон Лермонтовт шавь орсон юм сан
Хуй дэврүүн хүүхэд насаа
Худалч болгохыг би хүссэнгүй
Бүхнээс өндөр оргил болох
Бүл надад үнэхээр дутлаа.
Довон дунд дов байхыг
Дотроо би өөрөө чамлалаа
Хан Алтайд үндэстэй надад
Харь Оросын хувь зохисонгүй
Хүүрнэл зохиолын хүнд буулганд
Хүчээ гаргаж хэрдээ зүтгэлээ.
Төрийн биш уншигчийн сүлдэнд
Төмөр үзэг минь алтартал гийлээ.
Үхэж биш амьдарч алдарших
Үйлийн заяа намайг хөтөллөө.
Арван наймтайдаа галд өргөсөн
Авдар шүлэгтээ харамсах боллоо.
Ясаар цоожлоод зүрхэндээ нуусан
Яруу найргаа өрөвдөх боллоо.
Аяа, яруу найраг минь
Алтаар солихгүй алт минь
Амиар золихгүй амь минь
Хүслээ гүйцээгүй өөрт оноосон шийтгэл минь
Хүслээ гүйцсэн өрөөлд оноосон шагнал минь
Энгийн нэгний нүдэнд ургасан ур минь
Энэ биеийн элгэнд бүрэлдсэн үр минь
Удган, зайрангийн угтай миний
Удмын өвчин
Уулын салхины хөгтэй миний
Уянгын өвчин
Өөрөөсөө хүртэл чамайгаа нуусаар
Өчнөөн жилийн тоосыг харлаа.
Цагийн тэр тоосон дороос одоо санахад
Цагаатгаж баршгүй нүгэл үйлджээ, би
Галаа ч болов чамтай л асааж
Малаа ч болов чамтай л сааж
Сүүгээ ч болов чамтай л хөөрүүлж
Цайгаа ч болов чамтай л өргөж
Өдөр шөнийн аль ч цагт чамтай
Өвөртөө орж цуг унтам дотно
Саальчин ээж, малчин аавын хүү би
Үйлчин эгч, анчин ахын дүү би
Алтайн арван гурван санг уугиулалцаж явсан
Аялгуут магтаал, туульс хайлалцаж өссөн
Эсгий гэрийн сүнс
Эмээлт морины эзэн
Би эс шүлэглэвээс
Энэ хорвоод өөр хэн шүлэглэх билээ?!
Алдсан алдаагаа цайруулъя.
Үйлдсэн нүглээ цагаатгая.
Ялтан болгож зүрхэндээ цөлсөн
Яруу найраг минь эргээд ир.
Хурай хурай
Гэмтэн болон гэлбэлзэж явсан
Гэгээн найрагч эдгээд бос.
Хурай хурай
Оргилын оргил байхад бүл дутжээ яах вэ
Олон оргилын дунд нэг нь болж явъя.
Хожуу эхэллээ, дуусгаад буцахын
Ховор хувийг хорвоогоос гуйя.

Чинагийн Галсан


Үзүүлэлт

ISBN-13
978-9919-22-829-3
Худалдаанд гарсан огноо2024-09-11
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо214 нүүр
Эрхлэн гаргасан
Бүтээлийн хэлМонгол
Жин250 гр
Хэмжээс180 x 115 x 8 мм

Зохиолчийн талаар


Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй