Тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн дурсамж
Хүмүүс өчигдрийн тухай ярихдаа уяран дуулж, уйлан хайлж, хөөрөн догдолж, халаглан гунигладагч ч дурсах дуртай байдаг. Цаг хугацаа урсан өнгөрөх тусам хүмүүний амьдрал дурсамжаар л хөглөгддөг. Тэмдэглэлийн дэвтэрт минь олон сайхан гэгээн гэрэлт хүмүүсийн цадиг түүх, хөрөг дурсамж бичиглэгдэн үлджээ.