Баргын манлай баатар Дамдинсүрэн
Ж.Дамдинсүрэнгийн тухай түүхэн роман Монгол улсад анх удаа бичигдэж байгаа бөгөөд зохиолч романдаа бодит баримт дээр тулгуурлан Манлайбаатар Дамдинсүрэнгийн төр, цэргийн үзэл санаа төлөвшин тогтоход тухайн үеийн Монголын нийгэм улс төрийн гадаад, дотоод ээдрээ төвөгтэй байдал, тэр цаг үеийн төр, шашин, цэргийн нөлөө бүхий удирдагч, эх оронч зүтгэлтнүүд болох 18-р Богд Жавзандамба хутагт, Чин ван Ханддорж, Хатанбаатар Магсаржав, Ялгуунбаатар Сумъяа, Зоригт баатар Тогтох, Шударга баатар Бавуужав, Хайсан гүн нарын гүйцэтгэсэн үүрэг, тэдний үзэл бодлого, үйл ажиллагаа, хувийн амьдралтай нь холбон бичсэн. байна.