Тоон сигналын боловсруулалтын үндэс
Энэхүү сурах бичигт тоон сигналын боловсруулалтын техник аргачлал, анализ хийх үндсэн хэрэгслүүдийг танилцуулсан ба тэдгээрийг MATLAB програм дээр хэрхэн дүн шинжилгээ хийх, микроконтроллёрын систем ашиглан хэрхэн програмчлах, зарим нэг практик жишээнүүдийг оруулсан. Мөн тоон сигналын боловсруулалтын арга техникийг ойлгуулахад чиглэсэн жишээнүүд, тухайлбал конволюци ажиллагаа, тоон шүүлтүүрүүд, тэдгээрийн дизайн, цонхны функцүүд, Фурьегийн хурдан хувиргалтын практик жишээнүүд орсон. Сурах бичиг нь цахилгаан техникийн салбарын бакалавр, магистр оюутнууд болон бусад их, дээд сургууль, коллежийн оюутнууд, инженер техникийн ажилтан нарт зориулагдсан.