Хавт Хасар

Хавт Хасар
Найман зууны тэртээгээс суу алдар нь гийсэн агуу дээдэс Чингис хааны төрсөн дүү хавт Хасар юм. Түүхийн мартагдаж гээгдсэн олон учиг дундаас эрдэнийн чулуу мэт гялалзан харагдах нэгэн байх.Магадгүй хүчирхэг хаантнаас үл дутах, зарим талаараа илүүрхэж төрсөн хавт Хасар эрдэнийн чулуу өнгөө нуун газар эхийн хээлэнд булаастай оршдогийн адил түүхийн тоосонд дарагдан үлдсэн байж ч мэдэх билээ.Монгол түмний туулж ирсэн замнал, амьдрал тэмцлийн олон бэрхшээл, ялалт амжилтын дунд Тэмүжин Хасар гэсэн ах дүү хоёрын алдар гэрэл сүүдэр лугаа, нар сар лугаа, мод үндэс лугаа сүлжигдэн үлдсэн байдаг.