Сайн байна уу Сиатл минь
Энэхүү номонд Сиатл хотын талаарх албан ёсны мэдээ, мэдээлэл, статистикийн тоо баримтыг багтааснаас гадна шилдэг гэсэн түүх дурсгалт газрууд, үзвэр үйлчилгээний газруудын хаяг, байршил, цагийн хуваарь, үйлчилгээний үнэ төлбөр дурьдагдсан. Мөн амьдралд ойр зөвлөмжүүд хэсгээ улам илүү баяжуулан дэлгэрэнгүй мэдээлэл багтаасан. Тухайн хотод ажиллаж, сурч байгаа зөвлөгөө, сэтгэгдлийг ярилцлагын буланд багтаасан. Гэр бүлээрээ болон хүүхэдтэйгээ хамт аялагчдад зориулсан мэдээллүүдээр баялаг ном тул аялагч таны өврийн ном байх болно.