Математик- 2 хэсэг

Main cover


АНГИЛАЛ
Математик
ХУДАЛДААНД
2020
Нэгдүгээр сар 1
БҮТЭЭЛИЙН ХЭЛ
MON
Монгол
НҮҮРНИЙ ТОО
260
Нүүр
ISBN-13
978-9919-23-646-5
ХЭМЖЭЭС
250 x 170 x 13 мм

Зохиолчийн бусад номууд


Ихэвчлэн хамт авдаг

Дээрх бүтээлийг авсан хэрэглэгчид ихэвчлэн эдгээрийг хамтад нь авдаг.

Санал болгох


Танилцуулга

Энэхүү гарын авлага нь гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцахаар зорьж байгаа ахлах ангийн сурагчдад зориулсан бөгөөд математикийн мэдлэгээ улам дээшлүүлж бататгах, ЭЕШ-д амжилттай бэлтгэхэд нь туслах зорилгоор бичигдсэн юм. Тус гарын авлагад одоогийн дунд сургуульд мөрдөж байгаа математикийн хичээлийн хөтөлбөрийн хүрээнд цаашид дээд математикийг судлахад зайлшгүй шаардлагатай онолын материалуудыг цомхноор багтааж жишээ бодлогоор тайлбарлав. Бие дааж бататгах дасгал бодлогуудыг бүлэг бүрийн төгсгөлд сонгох болон нөхөх тест хэлбэрээр оруулж хариуг хавсаргалаа. Эдгээр бодлогуудыг сонгохдоо дунд сургуульд багшилж 8 удаа анги төгсгөхдөө хэрэглэж байсан конспект, ЭЕШ-д ирж байсан бодлогууд, ``Математикийн сорилго'' хэмээх ном, ``Integral.mn'' сайтын Монгол бодлогын сан зэргийг ашиглалаа. Түүнчлэн номын эцэст Математикийн томьёоны лавлах, ухагдахууны Товъёог зэргийг хавсаргасан нь гарын авлагыг үр дүнтэй ашиглахад тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Гарын авлага маань хоёр хэсгээс бүрдэх бөгөөд I хэсэг нь Математикийн бүхий л салбарын тулгуур болж байдаг олонлог, буулгалт, функц болон математик логикийн онолын анхан шатны ойлголтоор эхэлж байгаа тул эдгээр бүлгийг орхигдуулахгүй сайтар уншиж судалбал бусад ухагдахууныг төвөггүй ойлгоход ихээхэн ач холбогдолтой зүйл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Улмаар энэ хэсэгт тоон олонлогууд, элементар функцүүд болон тэдгээртэй холбоотой тэгшитгэл, тэнцэтгэл бишийн тухай авч үзсэн. II хэсэгт хязгаарын онол дээр тулгуурласан математик анализын эхлэл болон комбинаторик магадлалын онолын элементүүд, хавтгайн болон огторгуйн геометрийн ойлголтуудыг багтаасан болно. Ийнхүү номын агуулга дээд математикийн үндэс суурийг агуулж байгаа тул түүнийг судалж байгаа оюутнууд ч ашиглах боломжтой. Түүнчлэн математикийн аливаа ойлголт нь урьд өмнөх ойлголт дээрээ суурилж байдаг учраас суралцагчдаас цэгцтэй мэдлэг, хоцрогдолгүй байхыг шаардаж энэ нь тэднийг амжилттай суралцахад нь шийдвэрлэх нөлөө үзүүлж байдгийг онцлон хэлэх нь зүйд нийцнэ. Энэ номын агуулгыг ч мөн аль болохоор ухагдахуун хоорондын залгамж холбоо, мэдлэгийн өргөжин тэлэх логик дэс дарааллыг алдагдуулахгүй байхыг хичээж хийсэн болно. Гарын авлагад теоремуудын баталгааг тэр бүр авч үзээгүй, учир нь сонирхсон хүн бүр дунд сургуулийн сурах бичгээс олоод үзэх боломжтой, тэгээд ч нэг номын хүрээнд бүгдийг багтаах боломжгүй билээ.

Үзүүлэлт

ISBN-13
978-9919-23-646-5
Худалдаанд гарсан огноо2020-01-01
ФорматЗөөлөн хавтастай
Нүүрний тоо260 нүүр
Бүтээлийн хэлМонгол
Жин415 гр
Хэмжээс250 x 170 x 13 мм

Зохиолчийн талаар

Осорын Сэр-Од нь 1957 онд Улаанбаатар хотноо төрж, 1980 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн. 1980-1989 онд Дархан хотын Барилгын техникумд багш, 1990-1991 онд Нийслэлийн 31 дүгээр сургуульд багш, 1992 оноос БЗД-ийн 84 дүгээр сургуульд багшаар ажиллан нийтдээ улсад 35 жил зөвхөн боловсролын салбарт ажиллаж байна. Сургуульд ажиллах бүхий л хугацаандаа Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг амжилттай удирдан явуулж 1993, 1996, 2002, 2008, 2014 онд гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг төгсгөж шавь нар нь 100% улсын их, дээд сургуульд элсэн орсон. Тэрээр БЗД-ийн Багш нарын математикийн олимпиадад амжилттай оролцож эхний байруудад удаа дараа шалгарч байсан, УМО-д 2 удаа шалгарч оролцсон. Математикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулахын зэрэгцээ Мэдээлэл зүйн хичээл зааж БНСУ-ын Дежон хотноо 2002 онд мэдээлэл харилцааны технологийг сургалтанд хэрэглэх багш нарын семинарт Улаанбаатар хотоос шалгарч оролцсон. БСШУ-ны сайдын тушаалаар байгуулагдсан ЕБС-ын 12 жилийн сургуулийн шилжилтийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах багт сонгогдон ажиллаж 7,8,9 дүгээр ангийн Мэдээлэл зүйн хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмжийг багийн гишүүдийн хамт боловсруулан хэвлүүлсэн бөгөөд багш нар одоо сургалтандаа бүтээлчээр ашиглаж байна. Багш О.Сэр-Од нь өөрийн арга туршлагаасаа бусдад хуваалцах зорилгоор Програмчлалын бодлогууд '2000 он', Математикийн мэргэжлийн курс 6-7'2003 он' гэсэн хоёр гарын авлага бичсэн нь багш нарын эрэлт хэрэгцээтэй ном болсон. Мөн БЗД-ийн ЕБС-ын 19 сургуульд амжилттай хэрэгжсэн Моби Тэмүүлэл хөтөлбөрийн 'Цахим сургалт' төслийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж НБГ-аар батлуулан ажилласан байна. Багш О.Сэр-Одын ажил хөдөлмөрийг үнэлэн 2001 онд 'Ардын Гэгээрлийн Тэргүүний Ажилтан' цол тэмдэг, 2006, 2012 онд 'Хөдөлмөрийн хүндэт медаль'-аар тус тус шагнажээ.

Хэрэглэгчийн сэтгэгдэл

0.0 үнэлгээтэй
Нийт 0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Бусад үйлчлүүлэгчидтэй санал бодлоо хуваалцаарай
Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх ёстой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл байхгүй