Философийн үндсэн мэдэгдэхүүн
Тус ном нь философийн үүсэл ба хөгжил, орчин үеийн философийн урсгал чиглэлүүд, шашин соёл үнэлэмж урлаг шинжлэх ухаан хүний тухай философи асуудлуудыг багтаасан салбар ухаанууд, мөн Монголын философи сэтгэлгээний түүхэн тоймыг багтаасан болно. Номыг философи, Сэтгэлгээний түүх соёл, Хүний хөгжил зэрэг хичээлийг үзэн судалж буй их дээд сургуулийн оюутнууд болон энэ төрлийн судалгаа шинжилгээ, сургалтын ажил явуулж буй багш, судлаач, философич, философийг сонирхон судалж буй хэн бүхэнд зориулав.