Багачуудад зориулсан монгол ардын үлгэр-зөөлөн хавтастай
Хүндэт эцэг эхчүүд та бүхэн минь, үлгэрийг зүгээр нэг уншиж өгөөд өнгөрөх бус, утга санааг нь хэлж, ярьж, ойлгуулж, мөн дэлгэрүүлэн баяжуулж, тайлбарлаж байгаарай. Жишээлбэл, 'Эрх ишигний үлгэр' хэмээх үлгэрийг хүүхдэдээ тайлбарлаж өгөхдөө хүн онгироо байх нь ямар байдгийг хүүхдэд ойлгуулж, онгирч өөрийгөө магтдаг бус, өөрийгөө мундаг хэмээн бодож, онгирох бус, бусдыг сонсдог, хүндэлдэг, биеэ тоосон бус, эгэл нэгэн болгон хүмүүжүүлж, өөрөөрөө үлгэрлэх учиртай.
